2021 онд ХААН Банк 30 жилийн ойн хүрээнд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн найман дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж, иргэддээ бэлэг болгон өргөн барьсан нь спортод дуртай залуусын хувьд шинэ боломжийг нээж өгсөн юм.
Тиймдээ ч ХААН Банк жил бүрийн намар орон нутгийн сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд өөрийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал тогтоосон билээ. Энэ жилийн хувьд, 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 16 аймгийн ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдаас бүрдсэн залуу сагсчид, шилдэг багуудын тэмцээн ХААН Банк сангаас байгуулсан 3x3 талбай дээр өрнөх тул сагсан бөмбөгт хайртай хүүхэд залуусыг тэмцээнд оролцохыг урьж байна.
Тэмцээн зохион байгуулах өдрүүдийн хуваарь, багуудын мэдүүлэг болон техникийн зөвлөгөөний мэдээллийг орон нутгийн ХААН Банкны Төв салбаруудаас авах боломжтой.
Тэмцээн болох аймгууд:
Тэмцээнд оролцох багуудын шаардлага
Зөвхөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн эрэгтэй 2 баг, эмэгтэй 1 баг энэхүү тэмцээнд оролцох боломжтой. Тус тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуучуудад спортын авьяасаа харуулах, бие бялдраа хөгжүүлэх, болон найз нөхдийн хүрээнд хөгжилдөх сайхан боломжийг олгох зорилготой. Оролцох баг 3 үндсэн тоглогч, 1 сэлгээний тоглогчтой байхаас гадна, аймаг бүрийн ЕБС-ээс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг өрсөлдөнө.
Шагналын сан
Эрэгтэй, эмэгтэй баг тус бүрт мөнгөн шагнал, өргөмжлөл, медаль олгох ба шилдэг багууд дараах шагналуудыг хүртэнэ.
ХААН Банкны нэрэмжит 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн орон нутгийн хүүхэд залууст спортын урам зориг өгч, тэдний ирээдүйн спортын амжилтын эхлэл болдог гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс энэ жилийн тэмцээн ч мөн адил гайхалтай өрнөж, Монгол орны өнцөг булан бүрд спортын баярын уур амьсгал түгэх болно!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл ( 0 )