Н.Өнөрцэцэгийн асуудлаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид  Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хүний эрхийн эрх зүйн ач холбогдолтой зарчим, олон улсын холбогдох эрх зүйн хэм хэмжээний тайлбарыг агуулга бүхий бичгийг хүргэсэн. Дээрх тайлбартай холбоотойгоор шүүхээс мэдэгдэл гаргаж, тус асуудалд Хүний эрхийн үндэсний комисс хөндлөнгөөс оролцох боломжгүй гэх мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/1166 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ирүүлсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд Комиссын хэрэгжүүлэх чиг үүргийг, 9, 10, 11 дүгээр зүйлд Комиссын шууд харилцах байгууллагыг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” талаар хуульчилсан.

Анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгдэгчид холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолтой зарчим, олон улсын холбогдох эрх зүйн хэм хэмжээ, хуулийн тайлбар бүхий албан бичиг олон нийтийн сүлжээнд түгээгдсэнээр иргэдийг талцуулж, шүүх рүү хэт чиглэсэн мэдээ мэдээлэл тараагдаж байгаа нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй үйлдэл гэж үзэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хариу хүргүүлсэн болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.65) 2024 оны 08 сарын 26

Болж сайн байна. Сүнжидмаа сүгсэлзүүр хэрээ мэдэж бяраа тань хэнбугайч байсан шүүхэд нөлөөлөх зөв буруу гэж дүгнэх эрхгүй.

1  |  0
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Www(66.181.178.47) 2024 оны 08 сарын 26

Khuuli medekhgui baij HEUK gej baikh uu? Shuukhiin kharaat bus baidal delkhii niit murder baigaa sh dee.

2  |  0
zochin(49.97.12.225) 2024 оны 08 сарын 26

ene horigdol Н.Өнөрцэцэгт hezeech bitgii urchuu humuujej hiij baisan aldaaga uhamsarlah heregtei

1  |  0
zzzz(139.5.217.184) 2024 оны 08 сарын 26

ter komissiin durakuud chini durem jurmaa meddeggui yum uu

2  |  0
Top