Скүүтер, сурроноор зорчсон 5546 хүн гэмтэж, 4 хүүхэд амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Нийслэлд сүүлийн дөрвөн жилд мотоцикл болон сурроноор / surron/ зорчиж яваад гэмтсэн осол, гэмтлийн тоо тогтмол өсөж байгаа бөгөөд нийт осол, гэмтэлд өртсөн хүн 5,546, үүнээс 18 наснаас доош насны хүүхэд 1,040, хүүхэд өөрөө жолоодож яваад гэмтсэн 650 хүүхэд байна.

Тухайлбал, 2021 онд нийт осол, гэмтэлд өртсөн хүн 1,181, үүнээс 18 наснаас доош насны хүүхэд 210, 2022 онд 1,452, үүнээс хүүхэд 232, 2023 онд 1,680, үүнээс хүүхэд 317 байгаа бол энэ оны 07 сарын 31-ний байдлаар 1,233 хүнээс 281 нь 18 наснаас доош насны өсвөр насны хүүхдүүд өртсөн тоо мэдээлэл байна.

Дээрх осол, гэмтэлд өртсөн хүүхдүүдээс сүүлийн 4 жилийн хугацаанд жил тутам 1 хүүхэд, нийт 4 хүүхэд нас барсан байна.

Монгол Улсын хилээр 2021 оноос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд цахилгаан дугуй нэршлээр нийт 8,637 ширхэг 5,474.4 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортологдсон байна.

Тухайлбал, 2021 онд 411 ширхэг 561.6 ам.долларын, 2022 онд 1,065 ширхэг 1,471.9 ам.долларын, 2023 онд 4,625 ширхэг 2,517.9 ам.долларын, энэ онд 2,536 ширхэг 923.0 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортологдсон байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОнгол хүн(202.9.40.12) 2024 оны 08 сарын 24

Баруунд скүүтер нийгмийн тулагамдсан асуудал болоод байгаа. Асуудлыг шийдэж чадахгүй байна. Гэтэл мзөвхөн мөнгө олохыг бодсон хэсэг хүмүүст манай дарга нэртэй хэдэн малууд зөвшөөрөл олгож явуулаад байна. Өмнөх асуудлаа шийдэх чадваргүй байж өөрсдөө , нийгэмд, олон нйтэд нэмж асуудал үүсгээд байх юм!!!! Дэлгэж ширтэж, чихэвч зүүсэн, сэтгэцийн өвчтэй болсоноо ч ойлгох чадваргүй манай залуус скүүтэр үнаж осол хийж өөрсдөө, бусдыг насаар нь тахир дутуу болгосоор байна.!!!!!

0  |  0
зочин(139.5.218.29) 2024 оны 08 сарын 24

8.637 хүн гэмтэж бэртэж тахир дутуу болж үхэх нь л дээ тэгвэл. тэгж их явах дуртай, тэгж явуулах дуртай юм бол тусгай зам гаргаж өгөөчээ.эсвэл машины замаараа яваад үхэцгээ.

0  |  0
Зочин(59.153.112.55) 2024 оны 08 сарын 24

Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахгүй бол маш айдастай явдаг болсон

0  |  0
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

УБ-ын иргэн(66.181.160.122) 2024 оны 08 сарын 25

Замын хөдөлгөөний дүрэм гэж хэнд ч ойлгомжгүй УБ шиг замбараагүй газар иймэрхүү балай юмыг замын хөдөлгөөнд оруулахыг хориглох хэрэгтэй.

1  |  1
Сэм(202.126.88.201) 2024 оны 08 сарын 23

Мянган ам доллар гээчээ

0  |  0
Top