"Afc challenge league"-ийн хэсгийн шат Улаанбаатарт болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Азийн клубийн түвшний тэмцээнүүд 2024/2025 оны улирлаас эхэлж шинэчлэгдсэн зохион байгуулалтаар хөшгөө нээлээ.

Анх удаагаа зохион байгуулагдах "AFC Challenge League" тэмцээний Зүүн бүсийн хэсгийн шат Монгол Улсад зохион байгуулагдаж, түүхэн үйл явдал болно.

2023/2024 оны Монголын Дээд Лигийн аваргууд өөрийн талбай дээр хүлээн авах хүсэлт илэрхийлж, 2024 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл хэсгийн шатны тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.

Өчигдөр Малайз Улсын нийслэл Куала Лумпурт хотод Азийн хөлбөмбөгийн холбооны ьөв байранд тэмцээний хэсгийн шатны сугалаа зохион байгуулагдаж, Монгол Улсад Индонез улсын Лигийн аварга Мадура Юнайтед /Индонез/ , Приех Хан Рийч / Камбож / улсын багууд тус тус Монгол Улсын Лигийн аварга "СП Фалконс" клубтэй учраа таарч хүч үзэхээр боллоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top