"Хурд" группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Өнөөдөр /2024.08.23/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгад гал түймэр гарсан дуудлага мэдээлэл 15:30 цагт Онцгой байдлыг ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход барилгын гадна фасад болон гражийн дээврийн хэсэг шатаж байсан. Нэмэлтээр 15:37 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шаттайгаар ажиллаж байна.

Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.


НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Хан-Уул дүүргийн 22-р хороонд байрлах баригдаж байгаа барилгын гадна фасад болон гражийн дээврийн хэсэг шатаж байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14-р анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top