“Курган-Улаанбаатар” морин аялалд оролцогчид 4100 км замыг туулжээ

2024 оны 08 сарын 24

Халх голын байлдаанд ялсны түүхт 85 жилийн ойд зориулан ОХУ, Монгол Улс хамтран олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг болох "Курган-Улаанбаатар" олон улсын морин аялалд оролцогчид Халх голд ирлээ.

Оросын казахууд монгол, орос, татар морьтой олон мянган бээрийг туулан аугаа их ялалтын дурсгалыг хүндэтгэж буй. Морин аялалд оролцогчид "Өвөг дээдсийнхээ эр зоригийг мөнхөд дурсах болно. Манай ард түмний ариун ялалт хүнд сорилтоор олдсон" хэмээн ярилаа.

4100 км замыг туулж Халх голд ирсэн морьтон залуусын төлөөлөлтэй уулзахад "Новосибирск, Красноярск хот болон Монгол Улсад бороо, үер ихтэй байсан тул зам хүнд байлаа. Бид татар, монгол, орос мориор хол замыг туулж байна" хэмээн ярьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top