"Хувьсал" продакшны дэлгэцийн 8 дахь шинэ уран бүтээл болох "Хувь заяа" уран сайхны кино өчигдөр /2024.08.23/ кино театруудад нээлтээ хийлээ. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тус тус дүрийг бүтээсэн байна.
"Хувь заяа" киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд "Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг" гэдгийг харуулахыг зорьжээ.
"Хувьсал" продакшны уран бүтээлчдийн хувьд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэгчдэдээ харуулж, өв соёлоо дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах хамгаалах сэтгэхүйг киногоороо дамжуулан үзүүлэхийг зорьдог юм. Тиймдээ ч энэ удаагийн "Хувь заяа" уран сайхны киногоо бүх насны үзэгчдэдээ зориулан бүтээсэн аж.
"ХУВЬ ЗАЯА" киноны OFFICIAL TRAILER-ийг үзэх:
Сэтгэгдэл ( 3 )
Киноог нь битгий үз манайхаан. Мөнгөн цэцэг гэж хар хүүхэн Чимэдцэеэ гуайн дууг хулгайлж дуулсан байна.\n
нөгөө л өөрсдөө бичээд өөрсдөө найруулаад гол дүрд нь өөрсдөө тоглоно
Сүржин нээлттэй даржин кино л биш байгаасай, үзэгчид л шийднэ дээ