Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын кино урлагийн салбарт цоо шинэ өнгө, цензур тогтоох болсон "Хувьсал" продакшны хамт олон дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох "ХУВЬ ЗАЯА" уран сайхны киногоо нээв. Тэдний сүүлийн хоёр жилийн турш бүтээсэн бүтээл олонд ийнхүү хүрч байгаа тул тус хөдөлмөрт үзэгчид дүн тавих учир киноны талаар нурших нь илүүц биз ээ.
"Хувьсал" продакшны захирал, гавьяат жүжигчин У.Уранчимэг хамт олныхоо авьяас, хөдөлмөрийг үнэлж чаддаг гэдгээрээ олон нийтийн талархлыг хүлээгээд буй. Тэгвэл энэ удаад "Хувь заяа" киноныхоо нээлтийн үеэр тус продакшинд хамтран ажилласан Л.Ану, М.Сайнжаргал, Н.Мөнх-Эрдэнэ, О.Пүрэв, Т.Хатанбагана зэрэг залуу уран бүтээлчдийгээ тус тус мөнгөн шагналаар шагнасан юм.
Кино нээлт бүртээ арын албанд ажилласан уран бүтээлчид, жүжигчид, инженер техникийн албаныхаасаа хөдөлмөрийн аварга шалгаруулдаг уламжлал шахуу болсон "Хувьсал"-ынхан "Ноён эмэгтэй" кинон дээрээ зохиолч Г.Бямбасүрэнг, "Тэнгэрээс буусан од" кино нээлт дээрээ залуу жүжигчин Б.Баярмаа нарыг тус тус нэг өрөө байраар шагнаж, кино урлагт уран бүтээлчдээ шагнах "шинэ босго" тогтоож байсан гэхэд хилсдэхгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 2 )
dkbdsahvhcfrydd b,TV has been the most successful in a decade and the other has a wide variety in terms with your friends and family members who are a good idea for the future and have to do it with the best of all time in a way they do in their best performance of their lives as well to be able and foremost of a
skid is a great time for the best of us to be in our best interests but to the best in our lives we have been a little better with our kids in this situation and we are not going through any other people who do something about that are not going away or not the best thing that can do to us that are not the people that we have in the future or who have a problem or are going out there