Гэрэл зургийг Photo Hub Creative studio
“Outlaw”, “No name”, “Flash” болон “Munkhiin Rap” хамтлагуудийн нэгдсэн тоглолт үзэгч, сонсогчдын хүсэлтээр хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, бүх цаг үеийн рекорд эвджээ.
Монголын рок поп, хип хопын ертөнцөд хамгийн олон үзэгч цуглуулж шинэ түүх бүтээж чадсан тэдний тоглолтыг нийт 35 мянга гаруй хүн үзсэн хэмээн зохион байгуулагчид онцолсон байна.
Нэгэн үеийнхний хүүхэд, өсвөр нас, залуу насыг хөглөсөн хайрын дуунуудын эзэн болсон тэд бүх цаг үеийн хит дуунуудаа дуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн сонсогчдодоо дахин нэг удаа ийнхүү бэлэг барьлаа.
Тоглолтын үеэр "Outlaw" хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтоо ирэх есдүгээр сарын 20-нд хийхээр болсон тухайгаа зарласан бөгөөд тоглолтын бэлтгэл ажил тун удахгүй эхлэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )