Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны цэнгэлдэх хүрээлэнд Монголын дээд лигийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой зургаан төрлийн байгууллага хамтарсан уулзалт хийлээ.
Тухайлбал, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн "Очир" зөвлөлийн дарга, Лигийг зохион байгуулахаар сонгогдсон "Пента Спортс Девелопмент" XXК-ийн төлөөлөл, PSN телевизийн төлөөлөл, -Оргил Медиа- XXК болон VAR төслийн гүйцэтгэгч компани гэсэн өргөтгөсөн бүрэлдэхүүн уулзалт хийж, хөшгөө нээгээд удаагүй байгаа 2024/2025 оны Монголын Дээд лигийн зохион байгуулалттай холбоотой нэгдсэн ойлголттой болж, хамтын ажиллагаагаа нэгтгэн эхлүүлэхээр боллоо.
2025 оноос хэрэгжиж эхлэх VAR төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд спортын мерит зарчмыг хангаж олон улсын стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Иймд ОУXБХ-ны Өдрүүдийн дараагаар буюу гурав дахь тойргоос эхэлж спортын агшин бүрийг Дэлхий нийтэд түгээж буй Premier Sports Network сувгаар шууд дамжуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )