Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia шинэ хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ.
Хүүхэд, залуусын төдийгүй насанд хүрэгчдийн сонгодог урлагийн боловсролд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж буй Монголын хамгийн шилдэг балетын сургуулийн энэ хичээлийн жилийн онцлог нь Монголдоо суурин байхаар болсон Д.Алтанхуяг багш өөрөө насанд хүрэгчдийн ангид төдийгүй 3-7 насныхны "Хүүхдийн хөтөлбөр", 8-аас дээш насны сурагчдын "Үндсэн хөтөлбөр"-ийн ангиудад балетын үндсэн хичээл заахаар болжээ.
Сонирхуулахад, тус сургуулийн насанд хүрэгчдийн анги 18+, 30+, 40+, 50+, 60+ 80+ насны ангилалтай байдгаараа Монголд бүх насны сонгодог урлаг сонирхогчдыг хамруулж чаддаг цорын ганц сургууль юм.
Мэдээлэл авах утас: 7707-0808