"Squid Game" киноны жүжигчин У Ён Сү бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүгдэж байгаа билээ. Энэ жил 80 нас хүрч байгаа тэрээр эмэгтэйчүүдэд хүч хэрэглэсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд түүний хуулийн багийнхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэт хүнд байна гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Сувон дүүргийн шүүхэд болжээ. Хурлын үеэр түүний өмгөөлөгч "Шүүгдэгч энэ хэргийн улмаас хэд хэдэн киноноос хасагдсан. Мөн олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, шүүмжлэлд өртсөн. Анхан шатны шүүхээс оноосон ял мөн хэт хүнд байна" гэжээ.
Тэрээр 2022 оны 11-р сард уулзаж байсан эмэгтэйгээ зөвшөөрөлгүй тэвэрч, хацар дээр нь үнссэн хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан. Энэ оны гуравдугаар сард шүүхээс түүнд 8 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.
Уг хэрэгт холбогдох дараагийн шүүх хурал ирэх 10 дугаар сарын 29-нд болохоор товлогджээ.
Жүжигчин У Ён Сүгийн хувьд "Squid Game" киногоороо дэлхий дахинаа алдаршсан нэгэн. Уг кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмаас "Шилдэг туслах дүр"-ийн шагнал хүртсэн тэрээр дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )