Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр “Санамж бичиг” байгуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2023.08.30) болж, “Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа  танилцууллаа.

Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож, нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна.

Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.219.161) 2024 оны 11 сарын 27

Байгаль нуур, байгаль нуур хүртэлх уудам газар нутаг яагаад хүний эзэмшилд оччихсон юм бэ, Орос алдагдсан газар нутгийнхаа төлөө өнөөдөр дайн хийж байна. Бид дайн хийдэггүй юмаа гэхэд сануулах ёстой биш ү Батцэцэг ээ, Одонтуяа нараа ????

3  |  1
Top