МҮБХ зарим бөхчүүдийн барилдах эрхийг хязгаарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 31

МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл 2024 оны 8-р сарын 30-ны өдөр хуралдлаа. Хурлаар олон нийтийн зүгээс болон МҮБХ-ны Ажлын албанаас ирүүлсэн мэдээлэл, баримт, бичлэгийг  хянан үзэж  ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргав.
 
Нэг. Доорх нэр дурдсан бөхчүүдээс 2024 оны 9-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд  бичгээр тайлбар авахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав.


Үүнд:

1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан аймгийн начин Г.Болдбаатар, М.Баасанцэнд, сумын заан М.Баасан;

2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Т.Бэгзсүрэн;

3. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Ц.Мөнхбаяр;

4. Дорнод аймгийн баяр наадамд барилдсан аймгийн заан Ц.Заяатүшиг, сумын заан Э.Ганболд;

5. Нийслэлийн үйлчилгээний ажилчдын баярт зориулсан барилдаанд барилдсан улсын начин Б.Батжаргал;

6. Төв аймгийн улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдсан улсын начин Б.Чимэдвандан;

Хоёр. Дээрх нэр дурдсан бөхчүүдийг Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл МҮБХ-ноос болон аймаг орон нутагт зохион байгуулагдах барилдаануудад бүртгэн барилдуулахыг түдгэлзүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
 
Гурав. Булган аймгийн баяр наадмын бөхийн бүртгэлийн асуудлаар Улсын заан Д.Баасандоржид холбогдуулан бөхчүүд, олон нийтээс гаргасан санал гомдлуудын талаар,  Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааныг дундаас нь орхиж явсан Улсын харцага Г.Ганхуягийн асуудлаарх тайлбарыг есдүгээр сарын 10-ны өдрийн дотор  авахыг  МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
 
 МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА,
ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх(103.212.119.31) 2025 оны 03 сарын 13

Үзэгчид нь гэж Батсуурь2 гэхээс өөр юм мэдэхгзй бөх, спортын талаар ямарч ойлголтгүй оюуны хомсдолтой юмнууд байх юм чааваас

1  |  0
Халтар.Сонинбаяр(202.21.109.10) 2025 оны 03 сарын 13

Н.Батсуурьт яагаад хариуцлага тооцохгуй байна

1  |  1
Urtnasan(202.55.188.119) 2025 оны 03 сарын 13

Batsuir awrgat hariutslag yaagaad yarihgvi bga ym be Erhem bayar awargiig yaalaa daa Orhon bayrig bs

8  |  1
Зочин(139.5.216.75) 2025 оны 03 сарын 13

Хаха, МҮБХ гээч газар танхай бөхчүүдээ захирч дийлдэг юм уу

1  |  0
Алтанхуяг (139.5.219.108) 2025 оны 03 сарын 13

Увсын Батсуурь яагаад байхгүй байгаа юм бэ дураакуудаа

12  |  2
Зочин(202.9.40.9) 2025 оны 03 сарын 13

Дээр дооргүй замбараагүй байдал энэ улсад нүүрлэсэн\nбайгаа.Төрд дээрээс нь цэвэрлэгээ хийх хэрэгтэй.Даанч бүтэхгүй учир нь бүх юм олонхи МАН-с хамаарч байна.

2  |  1
Цэцэг(103.57.92.140) 2025 оны 03 сарын 13

Зөв

1  |  0
Зочин(66.181.180.196) 2025 оны 03 сарын 13

Чиний батсуурь тэгээд допинг хэрэглэж хүн зодож байх дархан эрхтэй юмуу? Тэгвэл тэр эрхийг нь олгосон баримтаа тавьчих. Чамд үнэнг хэлсэн хүн яадаг юм бэ?! Сайхан гэнэ муу увсын умдагны үснүүд галзуурах гэж!!!

10  |  3
Зочин(66.181.178.153) 2025 оны 03 сарын 13

БИТГИЙ БАТСУУРЬ АВРАГА РУУ ДАВШЛААД БАЙ. МОНГОЛЫН САЙХАН БҮХЭН РҮҮ ДАВШЛАХ ЭРХИЙГ ХЭН 66.181.180.190 чамд олгосон юм. Харин чи өөрөө далд ор

4  |  2
666(66.181.180.196) 2025 оны 03 сарын 13

Мангар магалжав чи тэр допинг хар батсуурьт яагаад арга хэмжээ авдаггүйгээ тайлбарлаач. Допинг хэрэглэсэн байхад нь таг дуугүй бөхийн өргөөний эд хөрөнгийг эвдэж устгаж сүйтгэхэд таг. Учраа бөхөө зодож нүдэж байхад ч ажиггүй үүнийгээ тайлбарлаад эртхэн огцрох хэрэгтэй байна.

11  |  2
Close menu