Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно.
Үүнтэй холбоотойгоор сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлээд байна.
Мөн орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд дээрх үйл ажиллагаа өнөөдрөөр буюу есдүгээр сарын 2-ны өдрөөр дуусгавар болно.
Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм. Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )