Өнөөдөр зарим замуудыг хааж, зогсоолуудыг чөлөөлнө

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор өнөөдөр болон маргааш зарим автозамуудыг  хааж, зогсоол, талбайг чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал, Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой энэ оны есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруугийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Энэ удаагийн хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хүрээнд өндөр зэрэглэлд явагдах тул зочны зорчих үеийн зам дагуу болон зогсоол талбайд байрласан тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлөх зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 03

Гадаадын зочдоо УБ ыг тэг зогсохыг харах ямар бна саналаа хэлнэ үү

0  |  0
Top