Лэди Гага сүйн бөгжөө гайхуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

 

Дуучин, жүжигчин Лэди Гага даваа гарагт найз залуу Майкл Поланскийн хамтаар Венецийн кино наадамд хүрэлцэн ирэхдээ сүйн бөгж зүүсэн байсан нь олны анхаарлыг татжээ. 

Хосууд "Joker: Folie à Deux" хэмээх киноны нээлтийн ёслолд хамтдаа оролцсон бөгөөд өнгөрөгч 7 дугаар сард зохион байгуулагдсан Парисын олимпын наадмын үеэр сүй тавьсан гэдгээ олонд дэлгэсэн байна. 

Тэдний ойрын эх сурвалж хосууд уг мэдээллээ олон нийтэд дэлгэхээс хэдэн сарын өмнө сүй тавьсан тухай дурдан "Тэд 3 дугаар сард болсон Поланскийн төрсөн өдрөөр сүй тавьсан. Энэхүү баярт мэдээгээ гэр бүлийнхэн болон ойр дотнынхонтойгоо шууд хуваалцсан ч олон нийтэд зарлахаа түр азнасан. Поланский олны нүдэн дээр ил байх тийм ч дуртай биш ч Лэди Гагаг баярлуулахын тулд бүхнийг хийж чадах нэгэн" гэжээ. 

Энэ жил 46 нас хүрч буй Поланскийн хувьд Parker Foundation-ий гүйцэтгэх захиралын алба хашдаг бөгөөд уг сангаа 2015 онд үүсгэн байгуулжээ. Хүмүүнлэгийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг уг компани нь хорт хавдрын эмчилгээ, судалгааны хүрээлэнг ивээн тэтгэдэг байна. Түүний хувьд Харвардын их сургуулийг төгссөн бөгөөд амжилттай яваа бизнес эрхлэгчдийн нэг аж. 

Хосуудыг болзож буй гэх мэдээлэл анх 2020 онд цацагдаж байсан. Үүнээс хойш хамтдаа байгаа тэд буяны арга хэмжээнд тогтмол оролцдог байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top