Домогт дуучин Элтон Жон нүдний халдварт өвчнөөс үүдэн нэг нүднийхээ харааг алдсан тухайгаа ярьжээ.
Энэ жил 77 нас хүрч буй тэрээр "Зуны турш би нүдний халдварт өвчнөөр өвчилсний эцэст харамсалтай нь нэг нүд маань харах чадвараа алдсан. Би эдгэрч байгаа. Гэхдээ энэ үйл явц маш удаан үргэлжилж байгаа учраас хараагаа алдсан нүд маань сэргэтэл хэсэг хугацаа шаардлагатай байгаа. Маш сайн эмч, эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье. Мөн сүүлийн хэдэн долоо хоногийн турш намайг асарч, халамжилсан гэр бүлийнхэндээ баярлалаа" гэжээ.
2017 онд тэрээр түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Өнгөрсөн жил мөн Франц дахь гэртээ хальтирч унан, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний эрүүл мэндийн байдал шүтэн бишрэгчдийнх нь санааг чилээсэн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )