Хүний амь нас хохироосон этгээдийг Булган аймгаас баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтаж, орон нутагт орогнож байсан этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал, есдүгээр сарын 1-ний  шөнийн 01.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” гэгч нь хүний амь хохироож, хэргийг газраас зугтаасан байсныг тогтоож, яаралтай эрэн сурвалжилсан байна. Улмаар өчигдөр /2024.09.05/ Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсан сэжигтэн этгээдийг олж тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.177.116) 2024 оны 09 сарын 06

ANUSDI80955877

0  |  0
Top