Outlaw хамтлаг “Respect ticket” тасалбарын борлуулалтаа сайн үйлсийн аянд зориулна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

Төв цэнгэлдэхийн тайзнаас 20 жилийн ойн тоглолтоо зарласан Outlaw хамтлаг дахин нэг сюрприз задаллаа.

Тэд ердөө 37 мянган төгрөгийн үнэтэй Respect ticket худалдаанд гаргажээ. Уг тасалбарын борлуулалтын тодорхой хувийг хүүхдийн төлөөх бодит ажилд зориулах юм байна.

Тус хамтлаг  20 жилийнхээ ойн хүрээнд 20Х20 аяныг санаачилж,  ЦЕГ, ТЦА-тай хамтран хүүхдийг зам тээврийн осол аваарт өртөх, аливаа гэмт хэргийн хохирогч болох, хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.

Respect ticket нь цөөн тоогоор гарч буй бөгөөд есдүгээр сарын 06-ны 00:00 цагт борлуулалт хаагдах аж.

Т А С А Л Б А Р-ыг доорх линкүүдээр орж худалдан авах боломжтой.

 

https://www.ticket.mn/event/2253/

https://shoppy.mn/products/outlaw-240920

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top