Жүдогийн шигшээгийн ахлахаар Х.Цагаанбаатар аварга дуудагдах магадлал өндөр байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

-Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар хэнийг сонгох вэ?-

“Парис-2024” олимпын наадмын цорын ганц мөнгөн медальтныг төрүүлсэн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн “Ахлах дасгалжуулагч хэн байх вэ?” гэсэн асуулт өнөөдөр спортынхны анхааралд байна.

Монголын жүдо бөхийн холбоо энэ долоо хоногт Токиогоос Парис хүртэлх зуны олимпын мөчлөгийн тайлангийн хурал хийж, холбооны үйл ажиллагаа, шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын дөрвөн жилийн ажил, тайлан, амжилт, алдаа оноог хэлэлцсэн. Хурлын үеэр сүүлийн хоёр ч зуны олимп дараалан Үндэсний шигшээ багийг ахлан бэлтгэсэн гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар дахин олимпын аварга төрүүлэх, олимпын наадмын алтан медаль хүртэхийг зорьсон өөрийн төлөвлөгөөндөө хүрч чадсангүй хэмээн үзэж, Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

Хэдийгээр Монголын багийн Парисын олимпиос авсан цорын ганц мөнгөн медалийг жүдогийн багаас хүртсэн ч ахлах дасгалжуулагч ийн хариуцлага хүлээн, ажлаа хүлээлцэх гэсэн нь спортод нэг талаар жишиг болж байна. Холбооны ерөнхийлөгч нэгэнт түүний саналыг хүлээн авсан тул одоо ирэх дөрвөн жилд жүдогийн шигшээг ахлах хариуцлагатай албыг хэн үүрэх нь ойрын хугацаанд шийдэгдэх гол сэдэв болж байна.

Эх сурвалжуудын хэлэх нь, жүдо бөхийн удирдлага, хамт олны олонх нь энэ удаа Дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг ахлахаар урих төлөвлөгөөтэй байгаа сураг сонстож байна. Дасгалжуулагч Ч.Болдбаатар, У.Эрдэнэбаатар нарын нэр ч сонголтод байгаа гэх.

Жүдо бөх бол олимпын аварга төрүүлсэн Монголын хамгийн чухалд тооцогдох спортын төрөл. Тэр ч утгаараа тэдний явсан тэмцээн бүрээс алтан медаль хүлээдэг байдал Бээжингийн олимпоос хойш үзэгч, сонирхогчдын дунд илтэд мэдрэгдэх болсон. Тэр бол нэг хэрэг. Нөгөө талаас нь харвал, нэгэнт бүрэлдэж тогтсон Монголын нөлөө бүхийспортын школ, тамирчдын чанар чансаа, залгамж халаа, сахилга бат гээд нэгэнт бий болсон байсан уламжлал тасрахгүй байх нь, амжилтаа жилээс жилд ахиулах нь энэ спортын зүг чигийг тодорхойлж яваа хүмүүсийн үүрэг, хариуцлага байх нь гарцаагүй.      
 


Одоо жүдогийн ахлахаар Х.Цагаанбаатарыг тавих гол найдвар нь түүний өнгөрсөн жилүүдэд өгсөн удирдлага, дасгалжуулалтын арга барилын “шалгалт” гэж хэлж болох юм. Тэр энэ даалгаврыг өөрийн ухамсраар чимээгүй гүйцэтгэж, сая түрүүчээсээ багагүй чимээтэй “шалгалт”-аа өглөө. Учир нь сүүлийн жилүүдэд Улсын аварга шалгаруулах дотоодын тэмцээнүүдэд цахиур хагалах болсон Цагаанбаатарын шавь нар одоо Тив, Дэлхийн аварга шалгаруулах цойлж эхэллээ.

Зодог тайлснаасаа хойш өсвөр, залуучуудын тамирчидтай ажиллаж, өсвөрийн жүдочдын цоо шинэ сургалтын бааз, шинэ тамирчид бэлтгэх ажлыг бие даан, тэгээс эхлэн бүтээсэн нь түүний үүсгэн байгуулсан “Мон-Алтиус Цагаанбаатар академи”, “Мон-Алтиус” ахлах сургууль юм байна гэж харагддаг. Сая гэхэд Х.Цагаанбаатар, Д.Алтансүх нарын дасгалжуулагчдын удирдан оролцсон өсвөр үеийн Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Гүрү дожо” дэвжээний тамирчин Тэрбишийн Ариунзаяа -57 кг-ын жинд түрүүлж,  Монголын жүдо бөхийн түүхэн дэх өсвөр үеийн анхны Дэлхийн аварга боллоо. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд "Мон Алтиус Цагаанбаатар академи"-ийн тамирчин Б.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд "Женко" клубын тамирчин Ж.Анударь нар финалдаж, мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 50 кг-д "Орхон иппон дожо Хангарьд" клубын тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль зүүснээр Монголын өсвөрийн жүдочид Дэлхийн аваргаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр Монголын өсвөрийн жүдочид холимог багийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь өсвөрийн бөхчүүдийн хувьд мөн анхдагч амжилт байв. Мөн энэ өдрүүдэд БНСУ-д болсон залуучуудын Ази тивийн аваргад ч түүний шавь нар амжилттай оролцжээ. Энэ бүхэн 2019 онд үүсгэн байгуулсан жүдогийн сургалт, түүний тогтоосон дасгалжуулалтын дэг жаяг, хөтөлбөр 3-4 жилийн хугацаанд үр дүнгээ өгч чадсаныг илтгэн харуулж байна.

Х.Цагаанбаатар бол тамирчин хүний тавиланд тохиолддог л өндөр дээд, өгсөж, уруудах олон замыг туулсан жүдоч. Тэр утгаараа жүдочдын сургалт, сэтгэл зүй, алдаа, оноог А-Я хүртэл бие, сэтгэлээрээ мэдэрч чадах хамгийн өндөр магадлалтайд тооцогдоно. Тамирчны карьераа дуусгаад, амьдрал, бизнесийн өөр олон замаар алхах сонголт байсан ч өсвөрийн жүдочид бэлтгэх хариуцлагатай, бүр жүдогийн сургууль нээх маш хэцүү замыг сонгосон. Гэсэн ч тэр яг төлөвлөснөөрөө жүдогийн А үсэг зааж эхэлсэн хүүхдүүдээ өнөөдөр тив, дэлхийн хэмжээнд өрсөлдүүлж байгаа нь шигшээд дуудах гол үндэслэлийн нэг гэж харагдсан байж болох.

Ямартай ч дараагийн олимпын цикл эхэлсэн энэ цаг үед жүдогийнхон “Бид олимпоос хоосонгүй ирсэн” гээд амар тайван сууж байх баг биш. Дараагийн бэлтгэл хэдийн эхэлсэн. Дүгнэлт хийсэн. Зоригтой, зорилготой алхам хийхээр бэлтгэж байгаа нь тодорхой. Х.Цагаанбаатар аварга өөрөө өсвөрийн Дэлхийн аваргад оролцохоор яваад, хараахан ирээгүй байгаа юм байна. Энэ долоо хоногийн сүүлээр түүнийг ирсний дараагаас жүдогийн Шигшээ багийн хувь заяаг хэн гэж дасгалжуулагчдад атгуулах нь тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sss(59.153.113.251) 2024 оны 09 сарын 08

Ter Haliunii Boldbaatariig solison deer shuu er ni tamirchin bish mergejliin dasgaljuulagch baij boldoggui yum uu

1  |  0
о(202.55.188.107) 2024 оны 09 сарын 07

Тамирчин биш дасгалжуулагч сонгоосой

0  |  0
Nyamaa(66.181.178.35) 2024 оны 09 сарын 08

бундмаа гэж үү арай шүү, баг ахлаад явах чадвар бхгүй шүү. ёс зүйгүй . эрдэнэтод байж болнооо.

0  |  1
Үүр(103.212.117.83) 2024 оны 09 сарын 08

БУРУУ СОНГОЛТ БОЛОХНЭЭ ЦАГААНБААТАР БИШ ШҮҮ\nХ.ЭРДЭНЭТОД БУНДМАА ГЭЭД ЖИНХЭНЭ ХӨДӨЛМӨРЧ БАГШ НАР БАЙХАД ...ЯАГААД ИИМ ТЭНЭГ СОНГОЛТ....

0  |  2
зочиг(59.153.115.85) 2024 оны 09 сарын 07

Гаднаас дасгалжуулагч урьсан нь дээрдээ\n

0  |  0
Зочин(103.212.119.90) 2024 оны 09 сарын 09

Цагаанбаатар хэрэггүй дээ, хэтэрхий биеээ тоочихсон, багаар ажиллах чадваргүй хүнтэй эвээ олоод хамтарч ажиллах хүн олдоход хэцүү, өөрөө ганцаараа зүтгээд хаа хүрэх, ядаж байхад суурь боловсрол муу, хар практикийн л хүн ш дээ

4  |  0
man(202.70.34.115) 2024 оны 09 сарын 08

гадаадаас мэргэжлийн дасгалжуулагч авах хэрэгтэй.............тамирчин хүн дасгалжуулагчаар төгс ажиллах боломжгүй эээ

1  |  0
zochin(49.109.156.161) 2024 оны 09 сарын 15

Х.Цагаанбаатар chi hereggui ee chamaig muu hun gedgiig ard tumen taalahgui bna zailj uzeech hooson hiitei ed mungu huusun hiisver buus chi hereggui Х.Цагаанбаатар gargah husel ard tumen alga daa harin ajildaa unench zaluu tamirchid amjilt oloh buh bolomjiig demjej ugdug ehner orniihu ner undurt gargah setgeltei hun garj ireesei ene hucherhiilegch Х.Цагаанбаатар shorond oroogui ajilaa hiij yavaad gaihah yum ter huchenduulsen emegtei yagaad duugui yavdag durak iim gaj dontoi nuhriig davraaj bolohgui btal ter emegtei medrel zugeer u uriinhu tuluu dugrahgui udur honog ungruuj

3  |  1
Judo(122.201.31.21) 2024 оны 09 сарын 11

Tsagaanbaatar uuchilaj bolomgyi muuhai hereg hiisen hun judo iinhan ner hundee bodood dotoroo daraad ungersen tuuhtei judo iin beltgel hiij baisan Ohin huchindsen hun shude deerees n judo dotoroo olon huntei taaramj muutai harizaa muutai olon huntei zorchil temzeltei baidag hun araich tsagaanbaatar bish baih

3  |  1
1111111 (59.153.114.115) 2024 оны 09 сарын 07

Эрдэнэбаатар багшийг урих

0  |  0
1111111(59.153.114.115) 2024 оны 09 сарын 09

Цагаанбаатар Эмэгтэй тамирчдыг маань дарамталж бгаад бүгдийг аваад унтчих байхдаа Эрдэнэт-Од байвал зарчимтай байх болов уу

2  |  0
Cc(66.181.161.101) 2024 оны 09 сарын 07

Ene daldaga bohor sain tamirvhin bolohoos sain dasgaljuulagch bolj chadahgui

1  |  0
Зочин(66.181.181.45) 2024 оны 09 сарын 10

Энэ далдгар далчгар овилгогүй ллраар яадаг юм. Доржсүрэнгийн Сумъяа, Бундмаа, Эрдэнэт Од гээд эмэгтэйчүүд бвал илүү хариуцлагтай бишүү.

4  |  2
Ккк буух нь авирхаасаа хэцүү(60.76.96.4) 2024 оны 09 сарын 08

Гаднаас дасгалжуулагч авч,туслахаар 10 хүн тавьж бүгдийг нь давхар сурга

2  |  0
Irgen(68.146.199.167) 2024 оны 09 сарын 07

Anxnaasaa Tsagaanbaatariig tavixgui uyn xen ch tanixgui bardam am gariug ter xariutslagatai medten deer tavisiin???

2  |  2
Top