Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намууд 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа шинэ хуультай нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн юм.
Энэ дагуу Монголын Ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох баримтыг 2024 оны наймдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлжээ.
Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны есдүгээр сарын 3-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа даргын асуудлаар дахин хандах боломжтой гэж үзэн буцааж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )