Хэнтий аймгийн Биндэр сум, Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очход, Д/5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 8-ны 06:00 цагт анх осолдсон Биндэр сумын Онон багийн “Хар усан тохой” гэдэг газраас завиар болон явганаар зохион байгуулж 09:57 цагт тус багийн “Хонхор” гэдэг газар /анх осолдсон газраас урд зүгт 800 метр/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )