Баянзүрх, Сонгинохайрханаас бусад дүүрэг нэг тойрогтой байна

2024 оны 09 сарын 10

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэн тогтоожээ. Ингэж тогтоосноор энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 2,393 тойрог байгуулж, нэр дэвшигчид 8,031 мандат дээр өрсөлдөхөөр боллоо. Үүнд, 21 аймгийн 558 тойрог 751 мандаттай, сумдын 1,642 тойрог 6,922 мандаттай, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.

Нийслэл хотын хувьд есөн дүүргийг 12 тойрог болгожээ. Баянзүрх дүүрэг гурав, Сонгинохайрхан дүүрэг хоёр тойрогтой, тус бүр 10 мандаттай байх бол бусад долоон дүүрэг тус бүр нэг тойрогтой нэгээс зургаан мандаттай байхаар тогтоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top