Б.Гарьдмагнай: Манай шигшээ баг довтлох тактик барина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

Монголын шигшээ баг болон Зүүн Тиморын шигшээ багийн 2027 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан playoffs шатны хоёр дахь тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр (2024.09.09) боллоо.

Маргааш 16:00 цагт эхлэх тус тоглолтын бэлтгэл ажил бэлэн. Хэвлэлийн бага хурлын үеэр Зүүн Тиморын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Саймон Пабло “Тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй нөхцөлд байна. Бид Монголын тамирчдыг хүндэлж байна, тэд ямар тэсвэр хатуужилтай гэдгийг бид өнгөрсөн хугацааны тоглолтуудаас харж ойлгосон.

Монголын талбайн зүлэг Бали хотынхоос ялгаатай байна. Гэхдээ бид аль болох үүнтэй зохицохыг хичээж байна” гэлээ.
 


Харин Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, тоглогч Х.Цэнд-Аюуш нар “Бид Индонезоос хүндхэн даалгавартай буцаж ирсэн. Өмнөх шатны тоглолтдоо хамгаалах тактиктай тоглосон бол энэ удаад довтлох тактик барина. Бүхий л нөөц бололцоогоо дайчлан тоглоно. Өөрийн талбай, өөрийн хөгжөөн дэмжигчид, сэтгэл зүйн тал дээр бидэнд илүү давуу байдал бий болж байгаа учир бүх хүчээ дайчлан хожлын төлөө хичээх болно. Хөлбөмбөгийн үзэгч, сонирхогчдоо өргөнөөр ирж биднийг дэмжихийг хүсье” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.227) 2024 оны 09 сарын 09

Ойлгомжтой ш дээ, эхний тоглолтонд 4-1 ээр хожигдчихоод дахиад хамгаална гэж юу байх вэ дээ

0  |  0
Зочин(202.126.91.248) 2024 оны 09 сарын 09

Угаас довтлохоос өөр аргагүй ш дээ, 4-1 ээр хожигдчихоод дахиад хамгаална гэж арай байхгүй биз дээ, ойлгомжтой ш дээ

0  |  0
Top