Монголд “Жимнаестрада-2024” нийтийн гимнастикийн соёлын наадам болно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

Монголын гимнастикийн холбоо нь жил бүр олон улсын томоохон тэмцээн уралдаан Монгол Улсад хүлээн авч ажиллахын зэрэгцээ “Хамтдаа хичээе” нийтийн гимнастикийн аяныг орон даяар өрнүүлж байна.

Тэгвэл энэ жил гимнастикийн томоохон наадмын нэг болох зургаа дахь удаагийн Ази тивийн нээлттэй тэмцээн “Жимнаестрада-2024” соёлын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүлээн авахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр, Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооны удирдлагатайгаар “Жимнаестрада-2024” соёлын наадам анх удаа Монгол Улсад болно.

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спорт цогцолборт болох нийтийн гимнастикийн 6 дахь удаагийн Ази тивийн нээлттэй тэмцээнд Монгол Улсын 58,  Японы 3 /Дэлхийн шилдэг баг/, Өмнөд Солонгосын 2, Азербайжаны 1, Бразилын 1, Данийн 1, Германы 2, Малайзын 1 шигшээ багийн тамирчид өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 15-ны өдөр хаалтаа хийнэ.

Олон улсын урлаг соёл, спортын наадам, тэмцээн болох “Жимнаестрада- 2024” -д өрсөлдсөн шигшээ баг тамирчдыг Чингисийн хүрээ дэх жуулчны баазад Монгол ахуй соёлыг сурталчилсан бэсрэг наадмаар үдэн гаргаж, эх орноо сурталчлах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top