Дэлхийн балетын шилдэг бүжигчид Монголын тайзнаа хамтран тоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12

Дэлхийн сонгодог урлагийг тодорхойлогч балетын төрөлд энэ цаг үед тэргүүлж буй шилдэг бүжигчдийг эх орондоо урин “BALLET STARS GALA” арга хэмжээг зохион байгуулж, Улаанбаатарт нэгэн тайзнаа нэг дор дэлхийн шилдгүүдийн тоглолтыг монголчууддаа толилуулахад санаачилга амжилттай хэрэгжиж, 2024 оны есдүгээр сарын 14-ний өдөр 14:00, 19:00 цагт “Corporate convenstion center”-т хөшгөө нээн, үзэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

Монгол Улсад зохион байгуулагдах “BALLET STARS GALA” тоглолтод ХБНГУ-ын “Штаатс Опера”, АНУ-ын “Американ Балет театр”-ын тэргүүн гоцлооч Данил Симкин, Унгарын үндэсний театрын тэргүүн гоцлооч Татьяана Мельник,  ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч Мария Хорева,  Раманбек Бейшеналиев, ОХУ-ын “Станиславский, Немирович-Данченко”-гийн нэрэмжит театрын гоцлооч Тайга Кодама-Помфрет, Солонгосын үндэсний балетын нэгдүгээр гоцлооч Мин Со Жон,  ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч, дэлхийн од Елена Свинко, Максим Изместьев, Казахстан улсын “Астана Опера театр”-ын тэргүүн гоцлооч, Адамжан Бахтияр,  АНУ-ын “Нью Йорк Сити Балет”, Аргентин улсын “Театро Колон”-ы тэргүүн гоцлооч Ана София Шеллер нар бүжиглэх болно.

Дэлхийн оддыг нэгтгэсэн энэхүү “BALLET STARS GALA” тоглолт нь Монгол Улсын болон Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшин, уран бүтээлчдийн ур чадвар, нэр нөлөөг илэрхийлэх энэхүү арга хэмжээ нь дараа дараагийн үйл ажиллагаа, эх орны гадаад сурталчилгаанд үлэмж  нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolormaa (202.55.188.84) 2024 оны 09 сарын 12

Biletiin haanaas avah be

0  |  0
Top