"LG Electronics"-ийн Олон улсын баг боловсролын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулахаар Монголд дахин ирлээ

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12


"LG Electronics"-ийн Олон улсын баг хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар Монгол Улсад дахин ирээд байна.

LG-ийн баг хамт олон БЗД-ийн Ерөнхий боловсролын 79-р сургуульд төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. 

LG Electronics буюу LG компани нь нийгэмд үзүүлэх нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад дахин ирээд буйг мэдэгдэхэд таатай байна. Уг хөтөлбөр нь нийслэлийн БЗД-ийн Ерөнхий боловсролын 79-р сургуулийн  сургалтын арга барилд шинэ технологи нэвтрүүлэх тав тухтай сургалтын орчныг бий болгох зорилготой бөгөөд хөтөлбөрөөр дамжуулан LG компанийн философи болох сорилт бэрхшээлийг үл харгалзан бүхнийг өөдрөгөөр даван туулах, аливаад тууштай байхыг сурагчдад хүргэхийг тэмүүлж байна.
 


 

  • LG-гийн Өмнөд Солонгосын 37 сайн дурын ажилтнууд, Казахстан болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, мөн албан ёсны түнш компаниудын төлөөллөөс бүрдэх баг бүрэлдэхүүн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.
     


 

  • Боловсролын системд дижитал сургууль бий болгох зорилгын хүрээнд LG Electronics-ийн зүгээс интерактив дижитал самбар сургуульд хандивлах болно. Тус самбар нь суралцах явцыг илүү сонирхолтой, хамтын оролцоотой, бүтээлч сэтгэлгээтэй оролцох боломжийг олгодог.
     


LG Electronics-ийн Төв Азийн ерөнхийлөгч ноён Ким болон холбогдох албаны хүмүүс уг арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч, биечлэн оролцож байгаа юм.

Ерөнхийлөгч ноён Ким “LG Electronics-ийн хувьд бид инновацын хүч чадал, практик оролцоонд итгэдэг. Монгол Улсад дахин ирж байгаа нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх мөн урт хугацааны эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьж байна. Бид нийгмийн сайн сайхан, ирээдүйн төлөө дахин нэг удаа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна" гэлээ.

Тус компани нь Монгол болон бусад улс орнуудад хийж хэрэгжүүлсэн ажлаараа өөдрөг үзэл, тууштай байдал гэсэн өөрийн философийг тусгаж, иргэдэд эерэг хандлага ирээдүйд итгэх итгэлийг бий болгохыг зорьдог.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top