Олимп, паралимпын тамирчид, шүүгчдэд мөнгөн шагналын батламж гардууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Францын нийслэл Парис хотод зуны олимпын XXXII наадам, паралимпын XVII наадам болоход Монгол Улсын баг тамирчид олимпын наадмаас нэг мөнгөн медаль хүртсэнээр 204 орноос 74 дүгээр байр эзэлж, паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр 170 орноос 57 дугаар байр эзэлсэн билээ.

Олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд дөрөв, боксын төрөлд нэг тамирчин шагналт байрт шалгарсан бол паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд хоёр, байт харвааны төрөлд нэг тамирчин шагналт байрт шалгарсан. Тэгвэл “Парис-2024” олимпын наадмын бокс, хүндийн өргөлт, паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монголын нийт таван шүүгч тэмцээн уралдааныг дэнсэлжээ.

ССАЖЗЯ-ны сайд өчигдөр (2024.09.12) Ч.Номин, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү нар Засгийн газрын 173-р тогтоолын дагуу “Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид нэг удаагийн мөнгөн шагнал олгох батламж гардуулсан юм.

Паралимпын наадмын алтан медальт У.Сүрэнжавт 120 сая, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү болон паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга, Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нарт 60 сая төгрөг гардуулсан бол тэдний дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт 60 сая, Д.Батнасан, Д.Баттулга, М.Бундмаа, Д.Махашири нарт 30 сая төгрөгийн батламж гардууллаа.

“Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нийт 10 хүнд Засгийн газраас 540 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж олгов. Мөн олимпын наадамд эрх авч оролцсон 32 тамирчин, паралимпын наадамд эрх авч оролцсон 11 тамирчин, олимпын наадмыг дэнсэлсэн Л.Одгэрэл, М.Бөхбат, Т.Энхцэцэг, Б.Атарбаяр, Ц.Цогтгэрэл нар тус бүрт нь 10 сая төгрөг гардуулах шийдвэр гаргасан ба нийт 480 сая төгрөг олгох юм.
 
Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.118.196) 2024 оны 09 сарын 15

Шагналт 5-р байр эзэлсэн тамирчдаа орхиж байгаа юм уу?

0  |  0
бэгз(202.126.90.239) 2024 оны 09 сарын 13

байт харвааны эмэгтэй тамирчинд шагнал өгсөн үү

Top