Их хотын хэмнэлийг энэ сарын 21-нд мэдэрцгээе

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Зуны амралт дуусч ажил сургууль жигдэрсэн намрын завгүй өдрүүд ээлжлэн солигдоно. Хорвоо дэлхий шаргал өнгөөр өөрчлөгдөн буй энэ мөчид дагшаа хөгжим сонсож, их хотын хэмнэлийг мэдэрвэл ямар вэ?

Төрийн Соёрхолт Баянмонгол чуулгын “Urban Rhythm” буюу Хотын Хэмнэл нэртэй цэвэр жазз гэх тодотголтой тоглолт энэ есдүгээр сарын 21-нд Улсын Филармонийн концертын танхимд тоглогдохоор болжээ.
 

Монголын ууган хамтлагуудын нэг болох Баянмонгол чуулга нь энэ удаагийн тоглолтдоо дэлхийн жазз хөгжмийн шилдэгүүд болох Жако Пасториус, Фрэнк Фостер, Эрик Мияаширо зэрэг эрхмүүдийн уран бүтээлээс гадна Монгол ардын Самгалдай, Хөх торгон цамц, Мандах нар зэрэг дуунуудыг шинэчлэсэн жазз найруулгаар үзэгч, сонсогчдодоо хүргэх ажээ.

Тоглолтод Дуучин Наагий, Жожо, Эжи нараас гадна зочин уран бүтээлчээр ХБНГУ-аас Робин Хенн, Лони Липп зэрэг дуучид оролцоно.

Хэмнэл хурдан, удаан, энгийн, төвөгтэй гээд ямар ч байж болно.

Харин та өөрийн хэмнэлийг энэ үдэш олох болно.

Urban Rhythm Pure Jazz Concert

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top