Алба хаагчид хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Алба хаагчид  50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн  хог хаягдлыг татан гаргаад байна.

Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top