Б.Нарантуяа "Дэлхийн цом"-оос хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 20

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны "Дэлхийн цом"-ын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болсон бол зургаан улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болно. 

"Дэлхийн цом"-ын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдсөн бол Монгол Улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаяр нарын удирдалага дор 16 тамирчин өрсөлдлөө. 

Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй өрсөлдөж, ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа. Б.Нарантуяа нь Дэлхийн аваргын хүрэл медалиас гадна снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Тэрбээр есдүгээр сарын 21-25-нд болох ДАШТ-д өрсөлдөх юм.

Like

Comment

Share

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gamba(88.183.144.162) 2024 оны 09 сарын 21

Narantuya 1 tiim.zevuun tsaraitai haragdaad bh yum,

0  |  0
Top