Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 20

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ.

10 ялалтынхаа 5-д нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан бөгөөд өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх юм.

Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна.

15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ. Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болно. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top