Дэлхийн чансаа олгох “Дэлхийн цом”-ын тэмцээн маргааш эхэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
7 цагийн өмнө

"Улаанбаатар-2024" цомын тэмцээн нь Азид анх удаа Дэлхийн боксын холбооноос (World Boxing) зохиогдож байгаа Олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд 2024.09.23-26-ны өдрүүдэд "UG Arena"-д болно. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсаас нийт 170 тамирчин ирж оролцох юм. Энэхүү тэмцээнээр анх удаа World Boxing холбооны эрэмбийн оноог олгохоор болжээ. 

Тулааны спорт сонирхогч та бүхэн Дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүдийн гал гарсан тулааны ялалт, ялагдалын уухайг UG arena-д дэргэдээс нь мэдрээрэй.

Тасалбар авах холбоос: https://shoppy.mn/.../boxing-world-championship-240923-26_hk

Хаана: UG arena

Өдөр: 2024.09.23 - 2024.09.26

Лавлах утас: 99993333, 88095804

Тоглолтын албан ёсны шууд дамжуулалт: Premier Sports Network

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top