ОРХОН: "Чанга дуугарлаа" гэх шалтгаанаар хүний аминд хүрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 23

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал энэ оны тавдугаар сарын 19-ний 20:00 цагийн орчимд Орхон аймгийн нутагт .. дугаар тоотод оршин суух иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Чанга дуугарлаа" гэх шалтгаанаар найз М-тэй маргалдан зодож, амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна.Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хоромхон зуурын уур бухимдлаа тэвчиж, гарч болох эрсдэлээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 23

Архи уусан хүмүүс бүгд л дуу нь чангардаг тэр тусмаа монгол бухнуудын цөс нь хөөрдөг

0  |  0
Top