Аэробик гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид Италийн Песора хотыг зорилоо.
Есдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд болох тэмцээнд Монголын гимнастикийн холбооны 17 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 эмч, массажистийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
Манай багийн тамирчид таван төрөлд өрсөлдөнө.
18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын баг тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )