Найруулагч П.Золжаргал: Кино урлагийн зөвлөлд ичих нүүр байна уу!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25

"Баавгай болохсон" киноны найруулагч П.Золжаргал Кино урлагийн зөвлөлд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр "Каннын кино наадмын албан ёсны уралдааны хэсэгт Монгол Улсаас анх удаагаа шалгарч, дэлхийн тойрч томоохон кино наадмуудад оролцон, маш олон шагнал хүртээд, 10+ улсын кино театруудад албан ёсоор олон нийтэд хүрээд, Монголдоо хүртэл 2024 оны "Box Office"-ын топ 5-д жагссаар байхад "Баавгай болохсон" киног Монгол Улс Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзав.

Тэгснээ энэ жил ямар ч кино явуулахгүй өнжих юм гэнэ. Монголын Кино урлагийн зөвлөлийн гишүүд та нар тайлбар өг. Та нарт ичгүүр гэж байна уу? Нэг их монгол кино, уран бүтээлчдээ дэмжих энээ тэрээ, бөөн сургалт, энд тэндхийн зөндөө Олон улсын киноны байгууллагад гишүүнээр элсэж, хурал хуй болоод л... Ямар учиртай худал хуурмаг хоёр нүүр вэ" хэмээн тэрбээр өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.

Монголын кино урлагийн зөвлөлийг жүжигчин Ч.Ундрал удирддаг. Түүний тэргүүлдэг байгууллагаас найруулагчийн хэлсэнчлэн дараах мэйлийг сонгон шалгаруулалтад оролцогчдодоо илгээжээ.
 


Кино урлагийн зөвлөл уг нь киночдын, уран бүтээлчдийн хамгийн их дэмжиж, талархах байгууллага баймаар атал энэ газрыг байгуулагдсан цагаас нь эхлэн шүүмжлэх хүмүүс олширсон. Олон зуун сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг зарладаг, тэр нь ямар шалгуураар явагддаг, хэн тендерт ялж, мөнгө авсан гэх мэтчилэн мэдээллүүд нь олон нийтэд ойлгомжтойгоор хүрдэггүй бололтой. Ямар ч байсан ийм байгууллага байх нь байдаг. П.Золжаргал найруулагчийн хэлсэнчлэн баахан л хурал, цуглаанд оролцож, гадагшаа дотогшоо явсан албан мэдээллүүд харагддаг.

Саяхан л гэхэд "Том толгойтын адал явдал" хүүхдийн цуврал уран сайхны киноны зохиолч, найруулагч Д.Болорцэцэг Кино урлагийн зөвлөлөөс зарласан кино төслийн сонгон шалгаруулалтыг шүүмжилж, зөвлөлийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй бус байгаа учраас хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж байсан.

Найруулагч Д.Болорцэцэг энэ талаараа "Өнгөрсөн 2023 онд Кино урлагийг дэмжих сангаас хоёр удаагийн сонгон шалгаруулалтад нийт 2.5 тэрбум төгрөгийг өгсөн гэж зарласан. Манай баг "Том дөрвөн толгой", "Том зургаан толгойт", "Том амжилт", "Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд" гээд үлгэрийн киногоо хийснийхээ дараа энэ жилийн шалгаруулалтад оролцоод үзэхээр шийдсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад өсвөр үе, хүүхэд залуучуудад зориулсан "Сумын номын сан" гээд эрүүл мэнд, танин мэдэхүйн боловсролд зориулсан кино төслийг боловсруулж, өгсөн. Ингээд 2023 оны есдүгээр сарын 31-нд сонгон шалгаруулалтад оролцох төслийг хаасан. Миний хувьд өчигдрийг хүртэл Кино урлагийн зөвлөлийн 51262226 гэдэг утас руу 15 удаа залгахад ямар ч хариу өгөөгүй. Гэтэл 2024 оны гуравдугаар сарын 4-нд сонгон шалгаруулалтад тэнцсэн уран бүтээлчдийн нэрсийг зарласан. Хувь уран бүтээлчийн хувьд бухимдаж байгаа шалтгаан нь, төрийн ажил эмх цэгцтэй, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй байх ёстой. Сонгон шалгаруулалтад хэчнээн уран бүтээлчид оролцож, хэд нь тэнцсэн бэ. Тэднээс хэд нь ямар шалтгаанаар хасагдсан бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл Кино урлагийн зөвлөл нь Соёлын яам мэддэг гэдэг. Соёлын яам нь "Кино урлагийн зөвлөлөөс эхний шатанд шалгарсан төслүүдийг ирүүлсний дараа тэнцэх, тэнцэхгүйг шийднэ" гэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг ийш, тийш нь явуулдаг. Миний хувьд кино төслөө өгснөөс хойш Кино урлагийн зөвлөлтэй холбогдож чадаагүй. Гэнэт фэйсбүүк фэйж хуудсан дээрээ сонгон шалгаруулалтад тэнцсэн уран бүтээлчдийн нэрсийг зарласан. Би тэр дор нь манай төсөл яагаад тэнцээгүй талаар албаны тайлбар авъя гэсэн. Тэгэхэд гурван минутын дотор "Та төсвийнхөө 30 хувийг баталж чадаагүй" гэдэг хариу өгсөн. Хэрвээ би ийм худал хуурмаг шалгаруулалт болдгийг мэдсэн бол хэнээс ч хамаагүй мөнгө зээлээд нийт кино төсвийнхөө 30 хувь болох 82 сая төгрөгийг байршуулах байсан" гэж мөн ярьсан байдаг. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(66.181.191.210) 2024 оны 09 сарын 27

Кино урлагийн зөвлөл нь Ч.Ундрал болон бусад нь маш муу ажилладаг юм байна. Найруулагч П.Золжаргал, Д.Болорцэцэг нарыг дэмжиж байна. Дарга Ч.Ундралийг солиж, өөр хүнийг тавих хэрэгтэй юм байна. Солонгосчууд өөрсдөө төлбөрийг хийж ямар гоё кино хийдэг билээ дээ

0  |  0
Пүд зочин(66.181.191.240) 2024 оны 09 сарын 26

Чанараын шаардлага хангахгүй кино явуулж юи хийнээ зөвлөлийн зөв том сэтгэ

0  |  0
zochin(59.153.86.212) 2024 оны 09 сарын 25

атаархаж үхэж байхгүй юу дөө, өөр яахав. Өөрөө хийж чадаагүй дээ боож үхэх гэж байгаа, хогийн авгай

0  |  0
zzzz(139.5.219.99) 2024 оны 09 сарын 25

ene khiimel khamartai , saltaa saamny kheruul khiij baisan awgai iim ajil khiij chadakhguiee

0  |  0
Top