Монголын боксчид эх орондоо болсон "Дэлхийн цом"-д тэргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 30

Монгол Улсад сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-нд болов.

“UG Arena” ордонд болсон тус тэмцээнд 12 орны нийт 170 ширэн бээлийтэн өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг (4 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль) тэргүүлж, Япон (4 алт, 1 мөнгөн медаль), БНХАУ (2 алт, 3 мөнгөн медаль)-ын баг удаалав. Дэлхийн цомын тэмцээн Ази тивд анх удаа болсон нь онцгой содон үйл явдал юм.

Монголын шилдэг ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ийн мөнгөн медальт Л.Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдөж, бүгд медалийн тавцанд гарав. Энэ тэмцээнийг залгуулаад АНУ-д аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-нд болох залуучуудын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top