Нүүрсний хэргээр 91 хүн ял шийтгүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 01

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна.

Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(203.23.199.115) 2024 оны 10 сарын 02

Мөнгөн торгууль,болон хариуцлага тооцсон баримтыг ил болгох ёстой,зүгээр л төрийн албанд дахин ажиллуулахгүй боллоо гэсэн нь юу гэсэн шийдвэр вэ,тэртэй тэргүй ашиг сонирхолын үүднээс улсын хөрөнгийг хувьдаа ашигласан нөхдүүдээс нөхөн авч,хариуцлага тооцоочээ,улсыг хохиролгүй болгоочээ\n

0  |  0

Зочин(66.181.182.224) 2024 оны 10 сарын 01

Харж өайгаа шүү!? Өмнөговийн газрын наймаачид яасан бэ?! Зүгээр өнгөрөөхөөр шийдэвүү?! Морь батэрдэнэ сэддорж ыадраа бусад хамсаатангууд юу болж бгааг ажигласаар. Батэрдэнэ шүүх прокурлрыг аргална гэж тунрашласаар байгаа шүү. Үнэг болж хувирах вий?!

0  |  0
Top