Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэлбэрийг Жолоочийн даатгалын тухай хуулиар тогтоосон ба тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах үүрэгтэй.
Гэтэл нэр бүхий даатгалын компаниуд, тэдгээртэй хамтран ажиллаж буй даатгалын зуучлагч, төлөөлөгч нар нь автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэд, даатгуулагчдын хуулиар хүлээсэн үүргийг урвуулан ашиглаж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүргээ биелүүлэхгүй байх, даатгалын гэрээг жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх мөн автотээврийн хэрэгслийн, гэнэтийн ослын даатгал зэрэг сайн дурын даатгалтай хамтад нь даатгуулахыг шаардах зэрэг хууль бус шаардлага тавьдаг талаарх өргөдөл, гомдол иргэд, даатгуулагчдаас Санхүүгийн зохицуулах хороонд ирээд байна.
Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын энэхүү үйлдэл нь даатгалын тухай хууль тогтоомжид заасан даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтуудыг зөрчиж, даатгуулагч болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байна.
Энэ хүрээнд СЗХ-ноос нэр бүхий даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлж гарсан зөрчилтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллалаа.
Цаашид даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид дээрх хууль бус шаардлагыг иргэд, даатгуулагчдад тавьсан тохиолдолд Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхээр байна.
Иймд иргэд, даатгуулагчид та бүхэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа дээр дурдсан болон аливаа хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, хэрэв хууль бус шаардлага тавьсан тохиолдолд тухайн даатгалын компани болон даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр, цахим (info@frc.mn)-аар болон утас (51-261275)-аар мөн Албан журмын даатгагчдын холбоонд утас (1800-1177)-аар мэдэгдэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Даатгалын компаниуд ахмад настнуудыг даатгалд хамруулдаггүй нь гадуурхал доромжлол шүү. Ахмад настан яагаад даатгал амь нас эрүүл мэндээ даатгал болохгүй гэж яагаад өөрсдөө ч хөгширч үхэхгүй юм шиг бодож настай ахмадуудаа дорд үзэж байгаа нь зүй бус үйлдэл юм. Яагаад хүний төлөө л ажиллаж байгаа юм бол ахмад настан, хөгшчүүлд ээ тохирсон бага ч болов журам гаргаж болохгүй гэж арай л дэндүү ашиг хоосон шуналын сэдлээр ажилладаг шүү үүнийг харгалзан үзэж ахмад настан, хөгшчүүл ээ хайрлан хамгаалах нь залуучуудын хүнлэг сэтгэл , болон даатгалын компаниудын ажилчдын ур чадвар юм