Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
5 цагийн өмнө

 

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.

Тус тэмцээний 57кг-д оролцсон "Төгс дэвжээ"-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92кг-д "Алдар спорт хороо"-ны тамирчин Т.Дэмчигдорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Тамирчид маань үргэлжлүүлээд өнөөдөр ОХУ-ын Саха улсын Якутск хотод 7 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана.

Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.143) 2 цагийн өмнө

Хаха, одоо Орост болж байгаа тэмцээн гэж ямар л олигтой юм байв гэж, ийм тэмцээний хүрэл медаль ч гайхуулаад байх юм биш байх оо

0  |  0
Top