Шанхайд хутгатай этгээд хүмүүс рүү халджээ

2024 оны 10 сарын 01

Хятадын Шанхай хотод хутгатай эрэгтэй супермаркет дотор хүмүүс рүү халдаж, гурван хүний аминд хүрч, 15 хүнийг шархдуулжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, хутгатай эрэгтэй нь 37 настай Линь овогтой иргэн байсан гэнэ. Түүнийг хэргийн газар нь цагдаа нар баривчилжээ.

Супермаркетэд хүмүүс рүү халдсан этгээдийг одоо шалгаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top