ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД | Нээлтээ хийхэд ГУРАВ ХОНОГ үлдлээ

4 цагийн өмнө

Өнгөрсөн дөрөвдүгээр сард "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 удаа тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч амжилттай өндөрлөсөн билээ. Тус тоглолтонд сургуультай арслан, бар болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглосон бол энэ удаад дэлхийд ганцхан гэгдэх ОХУ- ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн төв циркийн сургуультай баавгайнууд болон нохойнууд ирж байгаагаараа онцлог болохнээ. Тоглолтод АНУ, ХБНГУ, БНХАУ, БНУУ, ОХУ зэрэг 9 орны жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд нийт 260 орчим уран бүтээлчид оролцох юм.

Түүнчлэн тоглолтын найруулагчаар ОХУ- ын Москва хотын улсын төв циркийн найруулагч Димитрий Чернов уригдан ажиллах бөгөөд ерөнхий продюсерээр ОУ-ын циркчдийн тэмцээний шүүгч Н.Эрдэнэ ажиллах юм. Монгол Улсад анх удаа 2 манежтай (тайз) циркийн тоглолтыг Steppe arena- Мөсөн ордонд зохион байгуулж олон улсын нэр хүнд, чансаа өндөртэй олон тооны циркийн жүжигчдийг нэг дор цуглуулж өнөөгийн циркийн хөгжлийн өнгө төрхийг Монголын үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд цэвэрхэн тав тухтай орчин, мэргэжлийн баг, хүрэлцэхүйц олон тооны авто зогсоол, бие засах газрын хүртээмж зэрэг нь олон улсын стандартыг хангасан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолт 10 сарын 5-нд нээлтээ хийх бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд нийт 8 өдөр тоглох юм байна. Тасалбарын хувьд өмнөх тоглолтын адил үнэ хэвээрээ бөгөөд Emart худалдааны төвийн 1 давхраас болон Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top