ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Индонезийн ҮОХ-ны Гүйцэтгэх хорооны спорт хариуцсан гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Азийн и-спортын холбооны Дэд Ерөнхийлөгч Харри Варганэгараг хүлээн авч уулзлаа.
Харри Варганэгара “Жакарта 2018” Азийн наадмын Зохион байгуулах хороонд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд олон төрөлт спортын наадмыг эх орондоо хэрхэн зохион байгуулах талаар туршлагаасаа хуваалцан, Монгол улсад Залуучуудын зуны олимпын наадмыг зохион байгуулах асуудалд зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Индонез улс нь 284 сая хүн амтай бөгөөд зуны олимпын наадмаас спортын дөрвөн төрөлд нийт 40 медаль хүртээд байгаагийн гурвыг нь Парис-2024 олимпын наадмаас авсан аж. Хоёр улсын ҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд манай улсаас чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрөлд харилцан тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл хийх тал дээр хамтран ажиллах болно.
Сэтгэгдэл ( 1 )
Браво