Театрын уран бүтээлчид, арын албаны хамт олондоо, театрын урлагийг шимтэн үздэг оюунлаг үзэгчдэдээ халуун баяр хүргэе.
Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
“Тэнгэрийн хүү” жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийгдсэн билээ. Үүнээс улбаалан Морин хуур хөгжмийн үүсэл хөгжил, Нүүдэлчдийн төрт улс хэрхэн үүссэн, нүүдэлчдийн байгуулсан Эзэнт гүрний дотроос анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн болох Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Эх орон, газар шорооны тухай бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна” хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.
Үргэлжлэх хугацаа: 150 минут
Насны ангилал: +15
Нээлтийн тоглолтуудын тасалбар худалдан авах:
Сэтгэгдэл ( 0 )