Английн Фүлхэм клубийн сургалтад урьж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Фүлхэм клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөлбөмбөгийн 30+ клубээс 6-16 насны 160 хүүхдийг нээлттэй бүртгэн, 10-р сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна.

Сургалтад Английн Фүлхэм клубийн тоглогч асан Matthew Briggs хүрэлцэн ирж практик сургалт орох бөгөөд :

- U16 - U14

- U13

- U12 - U10

- U9 - U6 гэсэн үндсэн дөрвөн насны ангиллаар сургалт зохион байгуулагдаж сонгогдсон нийт 11 өсвөрийн тоглогч Английн Фүлхэм клубийг зорьж , бэлтгэлд хамрагдах боломжтой болно.

Тус сургалт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд 10 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд , амжилттай бүртгүүлсэн нас насны ангиллын эхний 40 тоглогчид сургалтад хамрагдана.

Сургалтад хамрагдсан оролцогч болгонд Фүлхэм клубийн сертификат гардуулж өгөх бөгөөд ирээдүйн өсвөрийн хөлбөмбөгчдийн суурийг бэлдэх үндсэн том зорилготой болно.

ДАРААХ ЛИНКЭЭР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ : https://forms.gle/a1DJuQGCFBGRqMLG6 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top