МХБХ сүүлийн 30 жилд байгаагүй томоохон үйл ажиллагааг баталгаажууллаа 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

“Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лигийн очир зөвлөл” болон “Пента спортс девелопмент” ХХК-ийн удирдлагууд өчигдөр (2024.10.07) хамтран ажиллах гэрээгээ баталлаа.

Гэрээний хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лиг, Нэгдүгээр лиг, Супер цом тэмцээнүүдийг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн 2022 оноос эхлэн хэрэгжүүлсэн "UEFA Assist League Development" төслийн хэрэгжилт эцсийн зорилгодоо хүрч, “Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн Очир зөвлөл“-ийг байгуулсан. Ийнхүү гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалтаа зарласнаар “ПЕНТА СПОРТС ДЭВЭЛОПМЕНТ” ХХК-ийг өнгөрсөн наймдугаар сард шалгаруулсан билээ.

Ийнхүү 2024-2025 оны хөлбөмбөгийн лигийн улирлаас эхэлж Лигийн зөвлөл Монголын Дээд лиг, Нэгдүгээр лиг болон Супер цомын тэмцээнтэй холбоотой бүхий л зохион байгуулалт, үйл ажиллагааг хариуцаж бизнесс модель болгон, оролцогч талуудад ашигтай байх хэлбэрт шилжиж, гүйцэтгэлийг хариуцаж ажиллах юм.

Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд энэ талаар, “Монголын Хөлбөмбөгийн Холбоо сүүлийн 30 жилд байгаагүй томоохон ач холбогдолтой үйл ажиллагааг баталгаажууллаа” хэмээн онцолж байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(103.212.117.184) 2024 оны 10 сарын 08

urid jiliinkhee shagnalaa uguuch\n

0  |  0
Top