SOS I 15-19 насны хүүхдүүд зодолдож, нэгнийгээ хутгалжээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 4-ний өдрийн 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдож, нэгнийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 17 болон 19 настай эрэгтэй хүүхдүүдийн нуруу хэсэгт 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж, гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ.

Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа аж. Биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд Ерөнхий боловсролын 44-р сургуулийн сурагчид гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top