Пак Со Жүн: Би их ичимхий, бусдын өмнө ярьж ч чаддаггүй хүүхэд байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох Пак Со Жүн хэрхэн жүжигчин болохоор шийдсэн тухайгаа ярьжээ. 

Энэ тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа тэрээр "Би багадаа их ичимхий хүүхэд байсан. Би бусдын өмнө ярьж ч чаддаггүй, ярихаараа яг л тэнэг хүн шиг мэдрэмж авдаг байсан. 

Сургуульд байхдаа дээрэлхүүлэх тохиолдол ч байсан. Гэвч эцэст нь энэ бүхэн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлээс шалтгаалж байсан гэж бодож байна. Тэр үед би өөрийгөө онцгой нэгэн биш гэж боддог байсан учраас өөртөө итгэлгүй байсан. Харин жүжиглэж эхэлснээр өөртөө итгэх итгэлээ олж, жүжиглэж байхдаа амьд байгаагаа мэдэрч эхэлсэн. Яг л би энэ дэлхий дэр цор ганц юм шиг, өөр орон зайд ирчихсэн ч юм шиг санагдаж эхэлсэн. Энэ нь намайг үргэлжлүүлэн жүжиглэхэд хүргэсэн. Би энэ мэдрэмжид бүр автчихсан. 

BTS хамтлагийн Тэ Хён бид хоёр дотнын найзууд л даа. Түүний тоглолтод очих бүрт маш олон гайхалтай шүтэн бишрэгчдийг нь хардаг. Тайзан дээрээс дуучдад энэ нь хэрхэн мэдрэгддэг бол, магадгүй энэ зүйл миний амьдралд хэзээ ч тохиолдохгүй байж ч магадгүй. Тиймээс энэ миний сонирхлыг маш ихээр татдаг" гэжээ. 

Түүний хувьд 2011 онд видео клипэнд тоглосноор дебьютээ хийж, 2012 онд "Dream High 2" кинонд тоглосноор олны анхаарлыг татаж эхэлжээ. Өдгөө хамгийн борлуулалт өндөртэй кинонуудад тоглох болсон тэрээр Холливудад хөл тавин, хэдийнэ дэлхийн хэмжээний алдартай нэгэн болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top