Лондонг зорих өсвөрийн хөлбөмбөгчдийг зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 11

Английн алдарт “Фулхэм” клубын сургалт Улаанбаатар хотноо гурав хоног үргэлжилснээр өчигдөр (2024.10.10) хаалтаа хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтаас шилдэг 11 хүүхдийг шалгарууллаа. Тэднийг тун удахгүй Лондон хотноо “Фулхэм” клубээс бэлдсэн хөтөлбөрт хамруулах аз завшаантай үйл явдал хүлээж байна. 

Сургалтыг удирдан явуулсан “Фүлхэм” клубын өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, “Та бүхэнд биднийг энэ сайхан эх орондоо улсдаа хүлээн авсан явдалд гүнээ талархаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, биднийг хүлээн авсан Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын хөлбөмбөгийн Холбооны хамт олонд талархал дэвшүүлье” гэлээ.

Харин дасгалжуулагч багш Янник Жин, “Монголын авьяаслаг хөлбөмбөгчдийн нэг хэсгийг дасгалжуу, бэлтгэх нь үнэхээрийн таатай байлаа. Хүүхдүүдийн хөлийн ажиллагаа, чадварлаг хамгаалалт, анхаарал төвлөрлийг харахад монголын хөлбөмбөгийн академиуд залуу авьяастнуудыг бэлтгэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа нь илэрхий байна.


Монгол хүүхдүүд цаашид ч эерэг хандлагаа хадгалж, бэлтгэлээ тасалдуулалгүй, шаргуу жаргаж тоглоосой хэмээн хүсч байна. Ийм гайхалтай туршлагын дараа Фулхэм хөлбөмбөгийн клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагаа ирээдүйд ч залуу монгол тамирчдыг хөгжүүлэх олон боломжийг бүрдүүлсээр байх болно.

Басхүү хэдэн жилийн дараа тэднийг зурагтаар үзээд сууж байх өдрийг тэсэн ядан Сургалтаас шалгарсан шилдэг 11 хүүхэд маань хөтөлбөрийн хүрээнд “Кравэн коттэйж” цэнгэлдэх болоод английн нэгдүгээр зэрэглэлийн бэлтгэлийн баазтай танилцаж, Фулхэм хөлбөмбөгийн клубийн дэргэдэх академийн дасгалжуулагч нартай хоёр өдөр албан ёсны бэлтгэл хийж, Фулхэм хөлбөмбөгийн клубийн дэргэдэх сангийн багтай нөхөрсөг тоглолт хийх болно” гэв.

“Фулхэм” сургалтын шилдэг 11 хүүхэд
 

  • Т. Маргад /12 нас/
  • Б.Ган-Эрдэнэ /10 нас/
  • А.Тэмүүн /11 нас/
  • Ж.Идэржавхлан /12 нас/
  • Н.Давааням /12 нас/
  • О.Энэрэлт /11 нас/
  • М.Хүслэн /11 нас/
  • Ц.Нямбаяр /10 нас/
  • Н.Маргад /13 нас/
  • Б.Дүүрэнбаясгалан /12 нас/
  • Ч.Мандахнар /10 нас/
     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top